Олон улсын стандарт цувралын дугаар (ISSN)
Олон улсын стандарт серийн дугаар (ISSN) нь сэтгүүл зэрэг цуврал хэвлэлийг (periodical) өвөрмөц байдлаар таних зориулалттай найман оронтой дугаар юм. ISSN нь ижил нэртэй цуврал хэвлэлүүдийг хооронд нь ялгахад онцгой ач холбогдолтой. ISSN-ийг захиалах, каталогжуулах, номын сан хоорондын зээл, мөн цуврал хэвлэлтэй холбоотой бусад үйл ажиллагаанд ашигладаг. ISSN системийг Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-ын олон улсын стандарт болгон анх 1971 онд боловсруулж, 1975 онд ISO 3297 нэрээр хэвлэн гаргасан. ISO-ын дэд хороо TC 46/SC 9 нь энэхүү стандартыг хариуцан хадгалж, хөгжүүлдэг.
Нэг ижил агуулгатай цуврал хэвлэл нэгээс олон хэвлэл мэдээллийн төрөлд хэвлэгддэг тохиолдолд хэвлэл мэдээллийн төрөл бүрт өөр өөр ISSN олгодог. Жишээлбэл, олон цуврал хэвлэл хэвлэмэл болон цахим хэлбэрээр хоёуланд нь хэвлэгддэг. ISSN систем нь эдгээрийг хэвлэмэл ISSN (p-ISSN) болон цахим ISSN (e-ISSN) гэж нэрлэдэг. Иймээс ISO 3297:2007 стандартын дагуу ISSN системд бүртгэгдсэн цуврал хэвлэл бүрт холбох ISSN (ISSN-L) мөн олгогддог бөгөөд энэ нь ихэвчлэн тухайн цувралын анх хэвлэгдсэн хэвлэл мэдээллийн төрөлд олгогдсон ISSN-тэй ижил байдаг. ISSN-L нь тухайн цувралд хэвлэл мэдээллийн бүх төрөлд олгогдсон ISSN-үүдийг хооронд нь холбодог.